Үзэсгэлэнт Ч.Уранхолбоог тодотгох олон гуншин бий. Хамгийн бахархам нь тэрээр ОДОНТОЙ залуу ээж. Үүний хажуугаар түүнийг Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас “Гэр бүлийн ЭЛЧ” хэмээн өргөмжилсөн билээ.
Өнөөдөр буюу /2020-04-30/ Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан ЭЛЧ бүсгүй маань хүүхдийг хүмүүжүүлэх шалгарсан аргаас олон нийтэд хуваалцав.
Үүнд:
- “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга нь хүчирхийлэлгүй, шийдвэрлэх арга замыг чухалчилсан, хүндэтгэл болон хүүхдийн хөгжлийн зарчим дээр тулгуурласан байдаг.
- Хүүхдийн хувийн сахилга баттай болоход нь дэмжиж туслах урт хугацааны шийдэл юм.
- Хүүхдээсээ хүсэн хүлээж байгаа зүйл, дүрэм журам, хэмжээ хязгаарыг түүнд ойлгуулах, таны зөв тодорхой харилцааг хэлнэ.
- Бие биеэ харилцан хүндэтгэсэн харилцааг хүүхэдтэйгээ хамт бий болгох явдал юм.
- Хүүхдэдээ насан турш хэрэглэж үр шимийг нь хүртэх боломжтой чадвар дадал эзэмшүүлэх арга юм.
- Хүнд хэцүү нөхцөл тулгарахад өөртөө итгэлтэйгээр даван туулах чадварыг хүүхдэдээ зааж сургах тухай юм.
- Хүүхдээ биеэ зөв авч явах, хүчирхийлэл үл хэрэглэх ,бусдын санаа бодлыг ойлгож хүлээн авах, өөрийгөө хүндэтгэх, хүний эрх болон бусдыг хүндэтгэн харьцах зан харилцаанд сургах“
гэв.