Ням гарагийн үдэш бүр үзэгчдийг дэлгэцийн өмнө уярааж, уянгалуулж, цоо шинэ мэдрэмжийг “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэг өгдөг. Тэгвэл Шүүгч С.Ононбатын багийн хоёр гишүүн гал гарсан үзүүлбэр үзүүлсэн билээ. Хар болон цагаан талын дүрээр дуугаа амилуулан хүргэсэн Г.Эрмүүн, Э.Эрхэмбаяр нарын дуулалт олныг жинхэнэ утгаар нь доргиож чадсан. Энэ талаар оролцогч Г.Эрмүүн цахим хуудаснаа талархал илэрхийлжээ.
Г.Эрмүүн,
“Гайхалтай урмын үгсийг илгээсэн бүх хүмүүстээ баярлалаа. Хамтрагч бид хоёрын үзүүлбэр С.Ононбат дасгалжуулагчийн найруулгын дагуу Нэг хүний доторх хоёр өөр ертөнц хоёр өөр дүр төрхийг гаргах зохиомж бүхий дүрийн хувьд Эрхмээ маань цагаахан тал, харин миний хувьд муу чөтгөрлөг талыг харуулах үүрэгтэй үзүүлбэр байсан бөгөөд бид хоёр хоёулаа зорилгодоо хүрлээ гэж бодож байна.
Өөрөөсөө тэс өөр нэгнийг тайзан дээр бий болгон амьдруулж дуугаа ганцхан дуулаад өнгөрөх бус бүтэн Performance аа амьтай болгохыг бид хичээсэн.
Хамтдаа хөдөлмөрлөж хамтдаа үр шимээ хүртсэн Э.Эрхэмбаяр найздаа баяр хүргэе. Өдөр тутмын бэлтгэл сургуулилт, нарийн мэргэжлийн бүхнээ зааж дасгалжуулж байга багш нартаа баярлалаа. Нээрээ манайханд “Battle” шатны хувцасны сонголт хэр таалагдав даа. Stylist-ээр Манай дасгалжуулагчийн гэргий Т.Нансалмаа ажилласан шүү дээ.
Танд маш их баярлалаа. За ингээд амаргүй даваагаа ардаа орхисон ч амжилтаа ахиулах цаг ирж байна. Үлдсэн бид улам бүр хичээж бэлтгэл сургуулилтаа хангах болно” хэмээн бичжээ.
vnheer mundag baisan daraa daraagiin temtseenden amjilt hvsey