Дуучин Анхаа, Халиун нарын том хүү урлагт ХҮЧ үзнэ

2409
Duuchin-anhbayriin-huu
Дуучин Анхаа, Халиун нарын хүү урлагт ХҮЧ үзнэ

Цагтаа “Киви” хамтлагаар овоглогдон явсан үзэсгэлэнт бүсгүй Б.Халиун “Хүмүүнлэгийн элч” дуучин О.Анхбаяртай гэр бүл болж, гурван хүүгийн ээж болсон билээ.

Нам гүмхэн байхдаа дуучин бүсгүй гурван хүүтэй болж, дархан бэр болсон. Дуучин Б.Халиун гурван хүүгийн ээж болсон ч гоо сайхнаа алдаагүй улам л гялалзаж яваа нэгэн. Тэрбээр “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдын нэг болж, чамгүй авьяаслаг дуучин гэдгээ харуулаад амжсан.

Тэгвэл энэ удаа тэдний том хүү анхны уран бүтээлээ сонсогчдод хүргэж эхэлжээ. Тэдний том хүү А.Чингүүн анхны шинэ уран бүтээл болох “Цэнгэлийн манлай” дууныхаа видео клипийг гаргаж, хоёр дүүгээ клипэндээ тоглуулсан нь хүмүүсийн хайрыг татжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу