Дуучин Б.Цог таалал төгслөө

589
Дуучин Б.Цог таалал төгслөө

“Жирийн монгол охин” “Агшин”, “Хүүхэд нас“, “Охин минь дээ”, “Бүсгүй минь” зэрэг сэтгэлд хоногшсон дуунуудын эзэн дуучин, хөгжимчин Б.Цог таалал төгсөж, Монголын урлагт нөхөж баршгүй том гарз тохиолоо.

Тэрээр хорт хавдар өвчинтэй тэмцэж байсан ч хүнд өвчнөө дийлэлгүй ийн бурхны оронд заларлаа.

Монголын урлагт өөрийн хөдөлмөр зүтгэлийн 30 жилийг зориулсан түүний уран бүтээлүүдэд ард түмэн хайртай байдаг билээ.

Уран бүтээлчийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу