Дуучин С.Гантогоо Солонгос хэлний “ОНЛАЙН” сургалт хийхээр зэхэж байна

1239
Duuchin-Gantogoo
Дуучин С.Гантогоо Солонгос хэлний "ОНЛАЙН" сургалт хийхээр зэхэж байна

Солонгос улсад хөдөлмөрлөж тэндээс дуучин болох мөрөөдлөө бодит болгосон эрхэм бол С.Гантогоо. БНСУ-д ажиллаж хөдөлмөрлөхдөө харь хэлийг төрөлх хэл шигээ сурч, үүнийгээ бусдад заах мэргэн санаа төржээ.

Тэрээр хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа энэ л үед Солонгос хэлийг эхнээс нь системтэйгээр сурахыг хүссэн хүмүүс, хүүхэд багачуудад зориулан Солонгос хэлний анхан шатны ОНЛАЙН сургалтыг орох юм байна.

Хэзээ нэгэн цагт БНСУ-д аялахаар, сурахаар, ажиллахаар тус орныг зорих хэрэг гарах л байх. Ядаж үсгээ мэддэг, уншиж чаддаг, өөрийгөө ойлгуулж чаддаг болчихвол ямар их хэрэг болно гээч! Хүн гуйхгүй метро болон автобусаар явчихна, дэлгүүр хэсчихнэ, хоол захиалаад идчихнэ, таксинд суугаад хаа очихоо хэлчихнэ, гоё сайхан газруудаар нь асуудалгүй аялаад явчихна гээд ер нь хэлтэй байхад хөлтөй гэдэг үнэн шүү.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг байршуулжээ:

Хэзээ: Хичээл 2020.04.27 өдөр эхлэнэ.
Хэдэн удаа: Долоо хоногт 2 удаа орно.Даваа болон Пүрэв гаригт.
Хугацаа: 2 сар (Нийт 16 хичээл)
Цаг: Оройн 20:00 цагт эхлэнэ.
Төлбөр: 100.000 (Нийт 16 хичээл ба нэг 6250 төгрөг гэсэн үг)
Данс: 54 00 06 87 63 (Сэргэлэн ГАНТОГОО) Хаан банк

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу