Мисс А.Баярцэцэг спорт хувцасны тэргүүлэгч “ADIDAS” брэндийн Англи дахь рекламны зураг авалтад оржээ. Ингэхдээ Пример Лигийн тоглогч, Солонгосын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, Дэлхийн хамгийн шилдэг зүүн жигүүрийн довтлогчдын нэг Сон Хён Минтай /Son Heung Min/ хосолж.

АНУ-д ажиллаж, суралцаж буй тэрээр амралтаараа эх орондоо ирж, төгсөлтийн дипломын ажилд зориулагдсан кино уран бүтэлээ эхлүүлэх байсан ч халдвар өвчний улмаас хойшлуулаад байгаа аж.

Коронавирусийн халдвар намжиж, энх цаг иртэл эх орондоо очихгүй, хайртай хүмүүстээ эрсдэл учруулахгүй байхаар ийн шийдсэн гэнэ. Гэрээсээ гарахгүй карантинд орсон энэ цаг хугацаа алдагдсан боломж биш харин ч өөрийгөө хөгжүүлэх, ном унших, гэр бүлийнхэнтэйгээ хамт байх “ховор” боломж гэж хараарай хэмээн уриаллаа.

Дашрамд А.Баярцэцэг ганц бие статустай болж үүнийгээ цахим хуудаснаа тэмдэглэсэн байсан юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу