Ж.Алтанцэцэг: Баяр, гунигтай аялан тоглолт дуусч, ихийг бүтээх ХҮСЭЛ өвөрлөн буцлаа

1500
aylan-toglolt-Altantsetseg-Serchmaa-01
Намар цагийг угтсан Поп Дива Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нарын хамтарсан аялан тоглолт өндөрлөжээ.

Намар цагийг угтсан Поп Дива Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нарын хамтарсан аялан тоглолт өндөрлөжээ.

Олон нийтийг соён гэгээрүүлэх их үйлсэд хөдөлмөр зүтгэлээ зориулдаг урлагийнханы амьдралд зовлон жаргал хослодог ч, үүнийгээ тэр бүр ил гаргаад байдаггүй.

Аялан тоглолтын дундуур Дуучин С.Сэрчмаагийн аав тэнгэрийн оронд одсон ч тоглолтоо ийн амжилттай дуусгажээ.

Дуучин Ж.Алтанцэцэг,

Баруун аймгаар аялсан тоглолт маань дуусч гэрийн зүг.Тусалж дэмжсэн найз нөхөд хамтран ажилласан Наран групп Хас гоёл Амвэй компанийн хамт олон биднийг хүндэтгэн ирж тоглолт үзсэн орон нутгийнхандаа маш их баярлалаа.Дуутай хууртай дурсамжтай гунигтай сандарсан яахаа мэдэхгүй хүнд үе тохиосон аялал.

Зарласан тоглолтоо хийж үзэгч түмнээ хүндэтгэн баг хамт олон болж зангидсан гар шиг эвтэй хүмүүст хүртээмжтэй байж чадсан уул усныхаа энергийг авсан үзэсгэлэнт газруудаар аялсан үзэгч олонтойгоо уулзсан хэзээ ч мартагдахааргүй Аялан тоглолт.Илүү ихийг бүтээх хүсэл өвөрлөн буцлаа.Баярлалаа

хэмээв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу