Дуучин С.Гантогоо болон Л.Насанбуян нарт “LOVE YA” хэмээх цоо шинэхэн уран бүтээлээ гаргажээ.

Дуучин Л.Насанбуян “Цахим ертөнцийн найзууд минь та нар сайн уу? Насаа нь анхныхаа дуэт уран бүтээлийг хийж, та нартаа хүргээд удаагүй байна. Цаашид ч өөрийн уран бүтээлдээ дуэт уран бүтээлийг хийж та нартаа хүргэнэ гэж төлөвлөсөн байгаа.

~Уран бүтээлч хүн өөрийгөө үргэлж өөрчилж, хөгжиж дэвшиж байх ёстой~

Уран бүтээлч хүн өөрийгөө үргэлж өөрчилж, хөгжиж дэвшиж байх ёстой гэж би боддог. Тийм ч учраас өөрийнхөө уран бүтээлдээ хийж байгаагүй шинэ сонин сайхан бүтээлүүдийг хийхийг зорьж, эрмэлзэж л явна. Шинэ уран бүтээлийг минь сайхан дэмжээд өгөөрэй! Удахгүй өөрийн шинэ дуугаа та нартаа хүргэнэ ээ.
Цаг зав гарган уншиж, үргэлж Насаагаа дэмждэг та нартаа маш их баярлалаа” хэмээжээ.

Ингээд чадварлаг уран бүтээлчдийн хамтран дуулсан цоо шинэхэн “Love Ya” дууг хүргэж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу