“Токио-2020” зуны XXXII олимпын наадамд оролцох Монголын туялзуур сэлэмний баг тамирчид Японы Аомори мужийн Имабэцү хотод байрлаж, бэлтгэл сургуулиа базаахаар болжээ.
Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Японы Төв шуудангийн Тохокү салбараас Монголын түүх, аж амьдрал, спортын талаар дурсгалын марк гаргасан байна.
Манай туялзуур сэлэмчид 2021 дөрөвдүгээр сард Узбекистаны Ташкент хотод болох олимпын эрхийн тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм.