Монголын түүх, аж амьдрал, спортын түүхийг өгүүлсэн МАРК гаргажээ

425
mark-japan
Япон улс Монголын түүх, аж амьдрал, спортын талаар дурсгалыг өгүүлсэн МАРК гаргажээ

“Токио-2020” зуны XXXII олимпын наадамд оролцох Монголын туялзуур сэлэмний баг тамирчид Японы Аомори мужийн Имабэцү хотод байрлаж, бэлтгэл сургуулиа базаахаар болжээ.

Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Японы Төв шуудангийн Тохокү салбараас Монголын түүх, аж амьдрал, спортын талаар дурсгалын марк гаргасан байна.

Манай туялзуур сэлэмчид 2021 дөрөвдүгээр сард Узбекистаны Ташкент хотод болох олимпын эрхийн тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу