Монголын хөгжмийн урлагийн тод авьяастан Н.Жанцанноров 73 нас хүрлээ

853
Hogjmiin-zohiolch-Jantsannorow-02
Монголын хөгжмийн урлагийн тод авьяасан Н.Жанцанноров 73 нас хүрлээ

Монголын хөгжмийн урлагийн том төлөөлөгч, тод авьяастан Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров эрхмийн төрсөн өдөр тохиожээ.

Н.Жанцанноров 1948 оны Гуравдугаар сарын 25-ний өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд мэндэлсэн аж.

Тэрээр Нацагийн 13 хүүхдийн дундах нь болж, бага насандаа бусдын л адил, ишиг хурга хөөцөлдөж, унага татаж өсөв. Монголчуудыг өөрийн авъяас билгээрээ гайхуулж яваа эрхэм уран бүтээлч маань 1957 онд сумынхаа бага сургуульд дөрвөн жил суралцаад, Хужиртын 10-н жил рүү шилжиж тэндээ бүрэн дунд сургуулиа дүүргэжээ.

Гэрэл зургийг н.Ган-Өлзий

Тэр бусад сумын сургуулийн хөвгүүдтэй адил сурагчын дотуур байранд амьдарч, завсарлагаанаар тэвэг хөшиглөн, гэрээс ирсэн боорцогоо булаацалдан хувааж идэж явснаа дурсах дуртай. Гэхдээ хичээлдээ муугүй, толгой сайтай сурагч байсан.

Түүнийг аравдугаар ангид ордог жил аав н.Нацаг

Миний хүү л эрдэм номын мөр хөөхөө бод. Бид хэд яахав, хэдэн дүү нар чинь, малын захыг ойртуулаад байна” хэмээн зулай дээр нь үнэрлэж байсан тухай дурссан байдаг. Гэвч Монголын урлагийн томоохон төлөөлөгчийг төрүүлсэн малчин аав хүүгээ алдаршихыг үзээгүй юмсанж.

Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон сайхан хөгжмийн ая түүний гоц авьяасын илрэл биз ээ. Тэдгээрээс товчхон сануулбал,

“Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Би чамд хайртай” гэх мэт киноны 20 гаруй хөгжим, “Хүний заяа I, II, III” концерт, морин хуур, симфони найрал хөгжмийн концерт, ятга, найрал хөгжимтэй концертыг монголд анх удаа тавьж, “Тогосын цагаа овоо”, “Аргалд явсан ээж минь”, “Бурхан бумбын орон”, “Хүний заяа” зэргээс дурдаж болно.

Тэрээр жил бүрийн төрсөн өдрөөрөө уран бүтээлийн тоглолт хийдэг бөгөөд энэ жил цар тахлын улмаас хойшилсон аж. Харин хүү Ж.Дамдинцэрэн, ач охидууд нь Өвөөдөө төрсөн өдрийн мэнд хүргэж эрүүл энхийг хүсэн ерөөжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу