“Мотив” хамтлагийн дуучин Жижгээ хар тамхины хэрэгт холбогджээ!

2077
Motiv-hamtlag-Jijgee
"Мотив" хамтлагийн дуучин Жижгээ харт тамхины хэрэгт холбогджээ!

Уянгалаг дуунуудаараа олон залуусын хүндэтгэлийг хүлээсэн “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Ц.Эрдэнэбаярыг хар тамхины хэргээр шалгаж эхэлсэн. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт шалгаж эхэлжээ.

Түүнд өчигдөр /2019-12-17/ шүүхээс хилийн хориг тогтоож, хорихоор болсон. Гэтэл Ц.Эрдэнэбаяр цагдан хорионы шүүх хуралд орж байхдаа гавтайгаа зугтжээ.

~”Мотив” хамтлагийн дуучин Жижгээ харт тамхины хэрэгт холбогджээ!~

Түүнийг Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шөнийн 02:00 цагт баривчилсан байна.

Түүнд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад зарж борлуулах гэж байсан, биедээ авч явсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бол одоо давхар оргон зайлахыг завдсан зүйл анги нэмэгдэж байгаа аж.

Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисоос татгалзахыг уриалж байна

эх сурвалж: medee.mn

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу