Продюсер Б.Чинбатад зориулах хандивын тоглолт хойшиллоо

924
togoldor-huurch-chinbat-toglolt
Продюсер Б.Чинбатад зориулах хандивын тоглолт хойшиллоо

БНХАУ-д коронавирусийн халдвар эрчимжсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар холбогдох арга хэмжээ авч, олон нийтийг хамарсан үзвэр, үйлчилгээг хориглосон тул БНСУ-д эмчилгээ хийлгэж буй хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбатад зориулсан хандивын тоглолтууд хойшлогдоод байна.

“PrayForChinbaFamily” хэмээх уг хандивын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Niciton&Friends” тоглолт ирэх гуравдугаар сарын 14-ний 17:00 цагт “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд товлогджээ.

~Продюсер Б.Чинбатад зориулах хандивын тоглолт хойшиллоо~

Тус тоглолтод “Баян Монгол” чуулга, “Харанга”, “Соёл Эрдэнэ-Өргөө-Хөх тэнгэр”, “Хурд”, “Титэм”, “Камертон”, “Хар сарнай”, “Сүнс”, “Люмино”, “S4”, хамтлаг болон гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Б.Дашдондог, Ж.Алтанцэцэг, МУСТА С.Сэрчмаа, Т.Дэлгэрмөрөн, хийлч Ч.Дэлгэрцэцэг, дуучин Анхмаа, Наагий, Наки, Gee, Мишээл нар оролцож, ая дуугаа өргөх ажээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу