Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж, санал солилцов.
Энэ удаагийн уулзалтаар салбарын хөгжил, өнөөгийн нөхцөл байдал, менежмент, хууль эрх зүйн орчин, оюуны өмчийг хамгаалах, татварын таатай орчныг бий болгох, хөнгөлөлт урамшууллыг дэмжих сэдвийн хүрээнд ярилцлаа.
Уран бүтээлчдийн төлөөлөл Соёлын сайд Ч.Номинг хүлээн авч уулзаж буйд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Мөн тус салбарын боловсон хүчнийг бага наснаас нь бэлтгэх, нарийн мэргэжлээр суралцагчдад улсаас тэтгэлэг олгох, график дизайны чиглэлээр оюун санааны төв байгуулах, дизайны хөгжлийг төрийн бодлогын баримт бичигт тусгах, Монгол Улсын урлагийн түүхийг бичихэд онцгой анхаарч дэмжиж өгөхийг хүслээ.