МУГТ Э.Бадар-Ууган AIBA-гийн “Аваргууд ба алдартнууд” комиссын гишүүн боллоо

576
badar-uugan-aiba
МУГТ Э.Бадар-Ууган AIBA-гийн "Аваргууд ба алдартнууд” комиссын гишүүн боллоо

Монгол Улсад боксын спорт үүсэж хөгжсөн 73 жилийн түүхийн хуудас өнөөдөр /2021-03-23/нэгэн шинэ хуудсыг нээсэн баярт үйл явдал тохиов.

Олон улсын боксын холбоо /AIBA/-ноос 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Монголын боксын холбоонд илгээсэн захидалдаа,

AIBA-гийн “Аваргууд ба алдартнууд” комиссын гишүүнээр сонгодсон “Бээжин-2008” Зуны ХХIX олимпын наадмын аварга, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган таньд AIBA-гийн Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс баяр хүргэе гэжээ.

Ийн Монгол Улсаас анх удаа Олон улсын боксын холбооны комиссын гишүүнээр сонгогдож буй олимпын аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Энхбатын Бадар-Ууган танд халуун баяр хүргэж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу