“Сүүн замын сахиул” УСК өнөөдөр нээлтээ хийнэ

2524
suun-zamiin-sahiul
“Сүүн замын сахиул” УСК өнөөдөр нээлтээ хийнэ

“Титанс фильм” студийн бүтээл “Сүүн замын сахиул” уран сайхны кино өнгөрсөн сарын 28-нд Казахстанд нээлтээ хийсэн. Тэгвэл тус бүтээлийн Монгол Улс дахь нээлт өнөөдөр /2019-12-05/-y; 19:00 цагт “Корпорэйт” конвеншн центрт болно.

Түүнчлэн тус бүтээл энэ сарын 27-ноос Киргиз, 2020 оноос ОХУ, Узбекистан зэрэг улсын үзэгчдэд хүрэх юм байна.

“Сүүн замын сахиул” бүтээлийг ардын жүжигчин Цагааны Цэгмидийн ач, төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын хүү найруулагч, жүжигчин Т.Анар найруулсан бөгөөд гол дүрд гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, А.Баттүшиг, Ч.Болд, “Рекитер” кинонд гол дүр бүтээж тэсрэлт хийсэн Казахстаны жүжигчин Саят Исембаев нар тоглосон билээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу