СӨҮЛ: УДЭТ-ын залуу хосууд жүжгийн фестивальд амжилт үзүүллээ

1048
hoer-hunii-jujig-04
УДЭТ-ын залуу хосууд жүжгийн фестивальд амжилт үзүүллээ

УДЭТ-аас төрөн гарсан залуу хос Г.Алтангэрэл, Г.Номуун нар БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан хоёр хүний жүжгийн олон улсын фестивальд оролцож, шагналт байр эзэлжээ.

19 дэх удаагаа болсон “World duo arts performing festival 2019″ фестивальд Грек, Украин, Солонгос, Монгол, Румын Улсын уран бүтээлч өрсөлдсөн байна.

Монголын жүжигчид анх удаа В.Красногоровын “Хувь заяаны хүлээс” хэмээх хоёр хүний төрлийн жүжгээр олон улсын фестивальд амжилттай оролцож байгаа нь энэ юм.

Уг жүжгийн найруулагчаар УДЭТ-ын залуу найруулагч О.Итгэл ажилласан бол жүжигчид, найруулагчийн багийг ахалж “Гэгээн муза” академийн захирал, Ардын жүжигчин С.Сарантуяа хамт явжээ.

Мөн фестивалийн үеэр орон орны уран бүтээлчид өөрсдийн драмын театрын урлагаа танилцуулсан мастер класс сургалт зохион байгуулагджээ.

Залуу жүжигчин Г.Номууны хувьд МҮОНТ-ийн “Босго тотго”, “Нарны жим” олон ангит кинонд туслах дүрд, сургуулиа төгсөөд “Эмоци” продакшинд ажиллаж байхдаа “Гурван найз” кинонд тоглосон бөгөөд УДЭТ-ын жүжигчин болоод удаагүй байхдаа Жульеттад тоглоод амжсан нэгэн. Харин Г.Алтангэрэлийн хувьд “Аав”, “Зангараг” зэрэг кинонд тоглосон билээ.

Хосуудын өнөр бүл

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу