Топ Х.Бадамгэрэл баригдмал, уйтгартай байдлаасаа “САЛНА”

2690
zagwar-omsogch-Badamgerel
Топ Х.Бадамгэрэл баригдмал, уйтгартай байдлаасаа "САЛНА"

Топ модель Х.Бадамгэрэл өөрийгөө эрс өөрчлөхөөр шийдсэн бололтой. Өөрийгөө өөрчлөх болсон том шалтгаан нь загварт хэт даруу, уйтгартай явсаар ирсэнийх аж. Үүнтэй санал нийлэх олон цөөнгүй биз ээ.

Топ Х.Бадамгэрэл зарчимч, ажил хэрэгч, элдэв маяггүйн дээр ил задгай хувцаслах, нүцгэн зураг авалтуудаас үргэлж ангид байж ирсэн. Харин энэ удаад тэрхүү хайрцгаас гарч, өөртөө өөрчлөлт хийхээр шийдсэн Топ модель маань хагас нүцгэн зургаа ийн олон нийтэд дэлгэлээ.

Х.Бадамгэрэл, “Жаахан охин байхаасаа л болохгүйг хийдэггүй, Дүрмийн биш л бол зөрчдөггүй дагадаг хүн чинь би л дээ. Энэ нь олон сайн амжилт авчирсан ч 2 талтайг мөрөөдлийнхөө сургалтын мундаг багшийнхаа зөвлөгөөгөөр алдаа оноо хийх эрхтэй бусадтай л адил хүн гэдгээ ойлгож өмнө нь ямар уйтгартай байснаа хүлээн зөвшөөрсөн юм.

(Ёстой) гэсэн үгээр өөрийгөө хайрцаглаад сэтгэхдээ хүртэл хэт баригдмал байжээ. Статусаасаа болоод ч тэр үү зарчимч гэр бүлд өссөн болохоор ч тэр үү дэггүйтэж түүндээ өөрийгөө шоолж яг өөрийнхөөрөө байхаас болгоомжилж залуу насаа хэтэрхий даруу өнгөрүүлсэн байгаа юм байна лээ. 3 ын тоо руу шилжсэн өдрөөс эхлээд өөртөө дүгнэлт хийгээд өнөөдрөөс аюулгүй бөгөөд буруу үлгэргүйгээр өөрийнхөө ёстойнуудыг өөрчлөхөөр шийдмой. Бусдыг намайг илүү дутуу харж шүүх огт алдаа гаргах эрхгүй юм шиг харьцаж хэтэрхий их үүрэг хариуцлага оноосныг тэдний юу гэх бол гэдэгт одооноос санаа зовохгүй шал тоохгүй байж өөрийнхөө баригдмал дүрмүүдийг зөрчихөөр болсондоо ихэд баярлан хөөрч байна даа. За тэгээд Өөрийнхөөрөө
Яг байгааг минь авч өгсөн @tuvshu.thesolidstudio доо талархъя аа

хэмээн хэллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу