Төрийн соёрхолт Д.Болдыг ХӨӨРХӨН шоглов

795
Төрийн соёрхолтыг ХӨӨРХӨН шоглов

Харандааны үзүүрээр харин ч нэг хэнийг л бол хэнийг баахан хэтийдүүлж, жаал шоглож бас мөнхөлж үлдээдэг шог зураач, СГЗ С.Цогтбаяр Төрийн Соёрхолт Дуучин Д.Болдыг харин ч нэг хөөрхөн шоглоодхов.

Учир нь өнгөрөгч амралтын өдрөөр Цагдаагийн Ерөнхий газраас Дуучин Д.Болдыг эрэн хайж байна гэх мэдээлэл цахим хуудаснаа тархсан.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлтэй хэргийг цагдаагийн байгууллагад даалгаснаар журмынхаа дагуу тухайн хариуцагчийг бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах үйл ажилллагаа болдог аж.

Харин дуучин Д.Болд энэ дагуу хэлтэс дээр ирж уулзаад, эрэн сурвалжлах ажиллагаа өнөөдөр зогссон юм.

Нийгэмд болж буй алив асуудлыг хөнгөх мөртөө хоржоонтойгоор зураг болгон өгүүлдэг Шог зураачийн харандааны үзүүрт ийн буужээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу