Кино урлагт дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг “Улаанбаатар” Олон улсын кино наадам 11 дэх жилтэйгээ золгож байна. Тус наадам өчигдөр /2019.10.14/ албан ёсны нээлтээ найруулагч Фабиен Бертодын “Ер бусын ертөнц” киногоор эхлүүллээ.
Монгол, Франц, Бельги уран бүтээлчдийн хамтран бүтээсэн уг дэлгэцийн бүтээл нь 2019 оны Венецийн олон улсын кино наадмын Шилдэг найруулагчийн шагналд нэр дэвшсэн бөгөөд франц эмэгтэйд тохиолдсон бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ.
Киноны үйл явдлаас товчхон дурдвал, Корин гэх эмэгтэйн хайрт Пол нь нас барснаар Парисаас Монголд түр аялахаар ирнэ. Тэрбээр Удган Оюунтай уулзсанаар түүний түр аялах төлөвлөгөө үндсээрээ өөрчлөгдөж буйгаар киноны үйл явдал өрнө. Удган Оюуны дүрийг Гавьяат жүжигчин Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав бүтээсэн юм.