ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНЭУ-д айлчилна

740
putin+
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНЭУ-д айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНЭУ-д төрийн айлчлал хийнэ. ОХУ-ын Төрийн тэргүүний туслах Юрий Ушаковын мэдэгдсэнээр, Абу-Дабид болох өндөр дээд хэмжээний уг яриа хэлэлцээний үеэр талууд эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал хийгээд бүс нутаг тэр дундаа Сири дэх нөхцөл байдлын асуудлыг хэлэлцэх аж.

Угсаа залгамжлах хунтайжтай хийх яриа хэлэлцээний үеэр худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт талуудын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн олон улс хийгээд бүс нутагт тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцох төлөвтэй байна” хэмээжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу