Урлагт УКА хамгийн өнгөлөг, загварлаг нь уу…

2111
uka
Урлагт УКА хамгийн өнгөлөг, загварлаг нь мөн үү...

Урлагт өнгөлөг, өвөрмөц, өөр байх орон зайг өөрөөрөө дүүргэж чадсан бүсгүй бол дуучин Ука.

Ука өөрийн фэйсбүүк болон инстаграмм хуудаснаа ээлжит “загварын шоу”-аа үзүүлжээ. Үүгээрээ тэр өөртөө ямар ч загварын хувцас зохидог гэдгийг харуулаад амжив.

Дэгжин маягийн хар өнгийн даашинз Укаг улам эмэгтэйллэг болгожээ.Цайвар өнгийн пальто харин хэзээний хайнга төрхийг илтгэнэ. Оффис хувцас ч түүнд янзтай харагдана. Олон нүхтэй богино хүрэм, урт түрийтэй гутал, үүрсэн цүнх хамгийн загварлаг байв.

Ука урлагт амжилттай байхын зэрэгцээ өнөр бүлийн гэрийн эзэгтэйн эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж ч яваа гэдэг. Саяхан түүний нөхөр Г.Эрдэнэчулуун “Говь” брэндийн нүүр царай болж, загварын мэдрэмжтэй гэдгээ мөн харуулаад авсан билээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу