Цоглог, дайчин Ариунаагийн арван жилийн дараах тэсрэлтийг бүрэн утгаар нь мэдрүүлэв. Тайз, гэрэл, хөгжмийн дугаралт, хөгжмийн өвөрмөц найруулга супер. Зүгээр нэг концерт биш мэргэжлийн боксын тулаан, сансрын хөлгийн гараа шиг сэтгэл хөдөлгөм шоу тоглолт. Хэдэн зуун оролцогчтой, 15 мянган үзэгчтэй мюзикл. Энэ бүхнийг өнгөрсөн баасан гарагт тавигдсан “Тэнгэр шиг бай” тоглолтоос үзэгч олон харсан биз ээ.

Том ажлын ард гарсан Гавьяат маань дараа өглөө нь:

“Сайхан өглөөний мэнд ээ, найзууд минь ? “Тэнгэр шиг бай” тоглолт маань дууслаа. Яагаад ч юм бэ энэ өглөө нэг л нам гүмхэн ? Оргилж буцалсан, эрч хүчээр халгиж цалгисан, тоглолтын бэлтгэлээс бэлтгэл рүү яарсан, бүжигчид, хөгжимчидтэйгөө цаг наргүй хөдөлмөрлөсөн, хааяахан арын албаныхны ажилд “хошуу дүрж” нэг мөсөн “халагдаж” “Хань минь ээ, чи зөвхөн дуугаа бэлд, тоглолтдоо анхаар. Арын албаны бүх ажлыг хань нь зохион байгуулна” гэж хайрт ханиасаа “чөлөө авсан” хөгжилтэй, адал явдалтай, хааяахан стресстсэн, урам зоригоор хөглөгдөж “Бут авна аа” гэж хөөрч догдолсон өдрүүд ард хоцорлоо. Харин ард олонтойгоо нэгэн үдшийг хайр бялхам сайхан, сэтгэл дүүрэн өнгөрүүлсэн тэнгэрлэг нэгэн үдэш дуучин Т.Ариунаа миний амьдралын нандин сайхан дурсамж болон үлдлээ. Хайртай шүү, та нартаа ? “Буянт-Ухаа”-д бут авцгаасан тийм ээ, найзууд аа? Надтай хамт дуулж, доргиж, бүжиглэж өнгөрүүлсэн

~Т.Ариунаагийн арван жилийн дараах ТЭСРЭЛТ~

“Тэнгэр шиг бай” тоглолтоос та бүхэн аз жаргалыг мэдэрч, нүүрэндээ инээмсэглэл тодруулан гэртээ харьцгаав уу? Одоо ч гэсэн дуу аялан амралтын өдрийг гэрийнхэнтэйгээ сайхан өнгөрүүлэхээр зэхэж байгаа биз ээ. Хөгжмийн аялгуунд уярч, хайраар бялхсан үдэш байсан учраас өглөөг ийм сайхан, сэтгэл тэнэгэр угтаж байгаа нь тэр шүү дээ. Тиймээс хайрт найзууд минь яг одоо аав, ээж, хань ижил, найз нөхөд, ойр дотныхондоо “Хайртай шүү” гэж хэлээрэй. Хайр гэдэг энэ үг хорвоогийн хамгийн гайхамшигтай үг ээ. Харин би яг одоо “Буянт-Ухаа”-д багтахгүй шахам цугларцгаасан та бүхэндээ болон хамтран ажилласан уран бүтээлчид, зохион байгуулагчид, арын албаныхан гээд 800 гаруй хүнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Надтай хамт дуулж, бүжиглэж, тайзан дээр одод мэт гэрэлтэж, асч, доргиж тэнгэрлэг ертөнцийг бүтээлцсэн дуучид, хөгжимчид, бүжигчин залуустаа баярлалаа. Хайртай шүү, та нартаа. Та бүхэндээ аз жаргал, сайн сайхныг ерөөж, “Тэнгэр шиг бай. Тэмүүлсэн зорилгодоо эзэн нь бай” хэмээн хүсье ? Тоглолтын дараа жаахан амармаар байвч сэтгэл нэг л гэгэлзээд… Уран бүтээлч хүний хувьд тоглолтын шокноосоо гараагүй нэг тийм сонин мэдрэмж… Ямартай ч Т.Ариунаа нь өглөө эртлэн босоод талархлын зурвасаа бичиж байна. Хайртай шүү, та нартаа ? Амралтын өдрүүдээ аз жаргалаар дүүрэн өнгөрүүлээрэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

     

toglolt

"Тэнгэр шиг бай" тоглолтын тайзыг хэрхэн бүтээснийг хурдасгаж үзүүлж байна! /Timelapse/ Тайзны баг, гэрлийн баг, ледний баг, инженерийн баг, хөгжим техникийн багийн залуусдаа дахин баяр хүргэмээр байна!Зураглаачид: Г.Буянхишиг, Б.Анх-Эрдэнэ, Т.Баттөгс#TengerShigBai #Ariunaa #ShowConcert

Gepostet von Т.Ариунаа / T.Ariunaa am Sonntag, 10. November 2019

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу