“Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдаан зарлав

601
halisand-buulgasan-ow-gerel-zurgiin-uraldaan-2021
"Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдаан зарлав

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвийн “Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.

Уралдаанд гэрэл зураг сонирхогчид, чөлөөт уран бүтээлчид өөрийн бүтээлийг 2021 оны гургавдугаар сарын 15-ны өдөр хүртэл ирүүлэх боломжтой. Бүтээлийн уран сэтгэмж ба зурагчны авьяас чадварыг харгалзан үзэж, шалгарсан бүтээлүүдийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулан санал авах журмаар 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр ялагч нарыг тодруулна.

Оролцогч бүр өөрийн 5 хүртэлх бүтээлийг [email protected] цахим хаягаар эсвэл НҮБ-ын байрны 102 тоотод ирүүлэх аж.

Гэрэл зурагт тавигдах техникийн нөхцөл:

Зургийн нэр, тайлбарыг товч бөгөөд тодорхой бичсэн байх;
Гэрэл зураг 40 см х 30 см DPI 600 хэмжээтэй, RAW файл бол JPG формат руу хөрвүүлсэн байх;
Өөрийн нэр, холбогдох дугаарыг бичсэн байх;
Гэрэл зураг нь эх хувиар байх ёстой ба засвартай зургийг хүлээн авахгүй.
Шагнал:

Тэргүүн байр – өргөмжлөл, мөнгөн шагнал (500.000 төгрөг)
Дэд байр – өргөмжлөл, мөнгөн шагнал (300.000 төгрөг)
Гутгаар байр – өргөмжлөл, мөнгөн шагнал (20000 төгрөг)

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу