“Харанга” нүргэлсэн нэгэн үдэш өнгөрлөө

1015

Домогт “Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт өндөр үүдээ нээж, үзэгч олны баяр бахдал дор нүргэллээ.

Тэдний уран бүтээлийг шимтэн сонсдог үнэнч шүтэн бишрэгчдийн хувьд энэ баярт мөчийг хүсэн хүлээж, суусан нь лавтай.

Монголын рок поп хөгжмийн домог болсон “Харанга” хамтлагийн 30 жилийн ойд зориулсан “Замд гаръя” тоглолт өнгөрөгч бямба гаригт /2019.10.19/ “Буянт-Ухаа” спорт цогцолцорт нүсэр болж өндөрлөлөө.

“Харанга” хамтлагийнхан 30 жилийн түүхэнд дөрвөн цомог гаргасан байдаг. Тэд түүхт 30 жилийн ойгоо угтан дөрвөн цомгоо дахин шинээр 220 ширхэгийг хэвлүүлжээ.

Тоглолтын дундуур “Харанга” гэсэн бичигтэй фудвольк, бэлэг дурсгалын зүйлсийг худалдаалж байсан нь эрэлттэй байжээ.

#HARANGA30 Замд гаръя… Дандаа хамтдаа байсан, байгаа, байсаар байх гурван цаг, гурван үеийн бүх үзэгч, сонсогч та нартаа баярлалаа! Удахгүй илүү олон олон дуунууд, цомгууд, тоглолтуудаар уулзацгаая! ??????

Gepostet von HARANGA am Samstag, 19. Oktober 2019

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу