Хоёр “БӨМБӨӨХЭЙ” шударга өрсөлдөж, илүүдэл жингээ үүрд орхино

771
Ganerdene-Delgermoron
Хоёр "БӨМБӨӨХЭЙ" шударга өрсөлдөж, илүүдэл жингээ үүрд орхино

Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, Номинталст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнг “жингээ хасах” тулаанд дуудсан билээ. Тэгвэл өнөөдрөөс /2020-08-18/эхлэн өрсөлдөөнөө эхлүүлж, үүнтэй холбоотой зарим зүйлийг танилцуулав.

Олон нийтийн өмнө шударга өрсөлдөөнийг онц сонирхолтой болгох үүднээс Л.Дэлгэрмөрөнгийн гэргий “Солонгон аашт” бүсгүй ширээ дүүрэн амтат хоолыг алаглуулан ходоодоор уйлуулж, “Гэр бүл” реалити шоуг амжилттай найруулан олон түмэнд хүргэсэн “Revolution” cтудийн шижэгнэсэн залуус элэг хөшөөм бичлэгүүдийг дүрсжүүлж,  “Боловсрол Тв” сувгаар ирэх долоо хоногоос хүрэх аж.

~Хоёр “БӨМБӨӨХЭЙ” шударга өрсөлдөж, илүүдэл жингээ үүрд орхино~

Монгол түмнийхээ хайр ивээлийг хүртсэн уран бүтээлчид үзэгч сонсогч олныхоо мэлмий сонорыг дүүртэл нэг хэсэгтээ жаргалтай, эерэг хөгжилтэй ертөнцөөр аялуулан тэр дундаа бооцоонд тавьсан 10.000.000 төгрөгнийхөө төлөө шударга өрсөлдөж нийгмийн эрүүл мэндийн сайн сайхны төлөө бусад “Бөмбөөхөй”-нүүдээ уриалан дуудаж, эрүүл чийрэг залуусаар эх орноо дүүргэх гэж энэ амьдралынхаа хамгийн хэрэггүй илүүдэл жингээ үүрд орхих аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу