Ononbat-on-off
УГЗ, С.Ононбат

Урлагт өөрийн орон зайг дархалж, “On’n off” продакшныг үүсгэн байгуулж, шинэ залуу уран бүтээлчдийг хөхүүлэн дэмжиж буй эрхэм бол УГЗ, С.Ононбат.

Тэрээр хөгжим тэр дундаа гитар хөгжимтэй холбогдсоноор урлагт уруу татагдсан гэдэг. Дунд сургуулийн хамтлагаас авахуулаад “БитСоно”, “Мөнгөн харандаа” хамтлагт гитар тоглож байсан билээ.

Үүнийхээ дараагаа Монголын Үндэсний Олон нийтийн телевизэд тайз засагчаар ажлын гараагаа эхэлсэн гэдэг.

Ononbat
УГЗ, С.Ононбат гэргий Т.Нансалмаагийн хамт

Уран бүтээлчийн хувийн амьдрал олонд ил биш ч түүнийг гэргийг “On’n Off” продакшны гүйцэтгэх захирал, Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгч Т.Нансалмаа гэдгийг олон нийт мэдэх биз ээ.

~Хүүгийн урласан загварын “ЦАМЦ”, аавын гангараа болжээ~

Шоу бизнес болоод загварын ертөнцөд өөрийн хувь нэмрийг оруулан яваа гэргийн хувцас загварын мэдрэмжийг С.Ононбатаас шууд харж болно.

Гэр бүлийн хоёр дөрвөн хүүхдийн аав, ээж бөгөөд ууган хүү О.Анхбаяр нь өөрийн бүтээсэн өвөрмөц хувцсыг урлан өгчээ.

Хятадад кино урлагаар, Солонгост график дизайнераар сурч, хэдий сургуулиа төгсөөгүй ч Монголдоо ирэн хувцас загварын “SMOK” хэмээх брэндийг үүсгэн байгуулсан аж.

Аавдаа зориулан урласан хүүгийн “ЦАМЦ”-ыг тун удахгүй “Voice of Mongolia” шоу нэвтрүүлгээс харах биз ээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу