Х.Үнэнхүү гавьяатын хэрсүү охин Ү.Уртнасан

2499
Urtnasan-Unenkhuu-voice-of-mongolia-01
Х.Үнэнхүү гавьяатын хэрсүү охин Ү.Уртнасан

Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Үнэнхүүгийн охин Уртнасан “The Voice of Mongolia” шоуны өчигдрийн /2020-02-16/ дугаарт оролцлоо.

Чадварлаг уран бүтээлч аавын охин ирээдүйд чансаатай дуучин болохоо харуулж, “Hallelujah” дуугаар шүүгч Д.Болдын багт харьяалагдах болов.

Тэрбээр Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын ангийг төгсч, УДБЭТ-т 2014 онд концертмейстрээр ажиллаж эхэлжээ. Мөн Гнесиний нэрэмжит Москвагийн хөгжмийн академид суралцсан байна. Мөн ээж Ц.Болормаа нь хөгжмийн багш мэргэжилтэй учир яах арга үгүй уран бүтээлч болох нь дамжиггүй мэт.

Тэрээр нэвтрүүлгийн үеэр ээж болсон гайхалтай мэдрэмж болоод эмнэлэг орж амжилгүй гэртээ амаржсан талаараа ярьсан юм. Ингээд Ү.Уртнасангийн “ФОТО”-г хүргэж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу