The Voice of Mongolia шоуны нэгдүгээр улиралд оролцон ялагч болсон дуучин Ц.Энгүүн шинэ цомгийнхоо ажилд ханцуй шамлан орсон сурагтай.
Тэрээр энэхүү цомгоо азийн зах зээлд гаргахаар гадаадын томоохон урлагийн продюсеруудтай гэрээ хийсэн байна.


Ц.Энгүүний хувьд багаасаа урлагийн сургуульд суралцсан төдийгүй чөлөөт цаг зав бараг байгаагүй гэдэг. Гэхдээ цэцэрлэгт огт явж байгаагүй гэсэн шүү.

Өдгөө 18 настай тэрээр дөрвөн настайгаасаа хойш чимээгүйгээр тууштай хөдөлмөрлөжээ.
Бүжиглэдэг, дуулдаг, хөгжим тоглодог, зураг сонирхдог гэхээр тал талын авьяастай байгаа биз. Түүний авьяасыг ард түмэн үнэлж, саналаа тасралтгүй өгсөөр тэмцээний анхны ялагч болсон.
Ямартаа ч, дэлхий хэмжээний шоунд амжилттай оролцсон түүний шүтэн бишрэгчид монголчуудаар хязгаарлагдахгүй болох нь тодорхой

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу