“Эрос” хатагтайн урлагт зүтгсэн он жилүүдийн дурдатгал тун удахгүй…

1380
tenger-shig-bai-Ariunaa-01
"Эрос" хатагтайн урлагт зүтгсэн он жилүүдийн дурдатгал тун удахгүй...

Монголын рок попын ертөнцөд өөрийн хөдөлмөр зүтгэл, өнгө төрх, авьяас чадвараар том орон зайг бий болгосон эрхэм хатагтай бол МУГЖ, Поп дива, НҮБ-ын хүүхдийн элч, Эрос дуучин Т.Ариунаа юм.

Урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн он жилүүдэд түүний амьдралд баяр гуниг ээлжлэн байсан ч дуунд дуртай ард түмэн, мэргэжил нэгт ахан дүүсийнхээ сэтгэлийн дэмээр өнөөдрийн Ариунаа дахин эргэсэн.

Т.Ариунаа “”Анхны цомог маань амжилт авчирсанд маш их урам зориг авч билээ. 1997 онд “Зөвхөн чиний тухай” хэмээх хоёр дахь цомгоо хэвлүүлсэн юм. Энэ цомогт “Зөвхөн тэр хайрандаа”, “Хайрлахын цаана”, дуучин Оюунбилэгтэй хамтарсан “Хайрын тухай ярилцъя”, дуучин Маркатай хамтарсан “Yггүй мордсон чи минь” зэрэг миний олон хит уран бүтээлүүд багтсан байдаг. Үүний дараагаар хүүхдэд зориулсан “Ариун сэтгэл” сангаа үүсгэн байгуулсан байдаг. 2000 онд гаргаж байсан “Чи минь” цомгоороо Монголын хөгжмийн ертөнцөд шинэ өнгө аяс нэвтрүүлэхийг хичээсэн юм. “Нарны хаан хүүхэд”, “37 дахь захидал”, “Санааны чимээ”, “Чи минь”, “Аялгуу чиний увидас” зэрэг олон сайхан уран бүтээлүүд минь багтсан энэ цомгоо би бүх насныханд зориулж гаргасан бөгөөд монголчуудын үргэлж дуулах дуртай уран бүтээл болоосой гэж их л хичээж хийсэн юм” хэмээн дурссан байна.

МУГЖ Т.Ариунаа ирэх сарын 8-нд “Тэнгэр шиг бай” хэмээх тоглолтоо Буян-Ухаа цогцолборт толилуулахаар зэхжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу