ЯДУУСЫН ХОРООЛЛЫН САЯТАН киноны жүжигчин нac бapжээ

1221

Энэтхэгийн жүжигчин Ирфан Хан Мумбай хотноо нас баржээ. Тэрээр Холливуд болон Болливудын олон кинонд гол болон туслах дүр бүтээсэн чадварлаг уран бүтээлч байсан юм. ВВС энэ талаар мэдээллээ.

Жүжигчний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч эмнэлэгт нас барсан нь тодорхой байгаа аж. Тэрээр харьцангуй залуу, энэ жил 53 настай байсан юм.

Ирфан Ханыг үзэгчид Ядуусын хорооллын саятан, Пигийн амьдрал, Юрийн галавын цэцэрлэг, Шинэ хүн-аалз зэрэг кинонд тоглосноор нь сайн мэддэг билээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу