37-р точка буюу заал хашраагчид…

2166
37-r-tochka-01
37-р точка буюу заал хашраагчид...

МУГТ Г.Угалзцэцэг хэмээх бүсгүйн өнөөдрийн амжилтад хүрсэн түүх сонирхолтой. Түүнийг гэрэл зурагчин байсан гэвэл та итгэх үү. Зургийн аппарат аа жингийн төмрөөр сольсон нь амжилтад хөтлөх зөв зам байжээ.

Дэлхийн дөрвөн удаагийн аварга МУГТ Г.Угалзцэцэг жингээ хасч, биеэ чангаруулах зорилгоор л фитнесс заалын хаалгыг татсан түүхтэй. Тэгвэл тэрээр олон залуусыг спортод уруу татаж байна.

Дасгал хөдөлгөөн болоод бодибилдингийн спортын мөн чанар, гайхалтай өөрчлөлтийг урлагийнханд ч, жирийн залууст ч түгээсээр явна. Тэгвэл дүрмийн дагуу “Фантастик продакшн”-ийн уран бүтээлчид фитнесс заалаас салахаа больжээ.

Тэд Угалз гавьяатын хамтаар өдөр бүр бэлтгэл хийж булчинлаг бие хаагаар гайхууланхан явна. Тэд үнэхээр өөрчлөлтийг хийж чадсан байна шүү.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу