2019.12.07 нд “ ArtiCour ” галерейд МУЭ –ийн гишүүн У.Цолмонхүү, Г.Ёндонжамц, Б.Очирсүрэн, Б.Хосбаяр нарын ” MODERN KUNST 21 ” уран баримлын хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Modern circus – ийн уран бүтээлчид performance үзүүлсэн. Залуу уран бүтээлчдийн маань 30 гаруй шинэ шилдэг бүтээлүүд тавигдлаа. Үзэсгэлэнгийн үеэр Монгол улсын гавъяат, төрийн соёрхолт зураач уран бүтээлчид, цуглуулагчид болон МУЭ –ийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатар нар ирж уг үзэсгэлэнг шагшин магтаж орчин үеийн залуу төлөөл хэмээн нэрлэлээ. Үзэсгэлэнгийн зорилго нь нийгэмд гэгээлэг, орчин үеийн өнгө аястай бүтээлээр хүмүүсийн сэтгэл зүрхэнд гэрэл нэмж, өөрсдийн ертөнцийг бусадтай хуваалцахыг зорьжээ.

Хугацаа : 2019/12/07 – 2019/12/11 ныг хүртэл МУЭ-ийн дэргэдэх “ArtiCour ” галерейд, 2019/12/13/14 ны өдрүүдэд “ Zaisan Hill ”-д тавигдана.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу