“The Hu” хамтлаг Филиппиний иргэдэд тусламжийн гараа сунгав

787
Hu-hamtlag
"The Hu" хамтлаг Филиппиний иргэдэд тусламжийн гараа сунгав

Дэлхийг байлдан дагуулаад буй “Чингис хаан” одонт “Хү” хамтлагийн гишүүд Каммури далайн хар салхинд өртсөн Филиппиний иргэдэд тусламжийн гараа сунгажээ.

Энэ талаар Sheila Brobio хэмээх филиппин бүсгүй “The Hu” хамтлагийн олон улсын фэнүүдийн фэйсбүүк группт нийтэлсэн байна.

~”The Hu” хамтлаг Филиппиний иргэдэд тусламжийн гараа сунгав~

Тэрбээр “Энэ мэдээллийг хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна. Бид Каммури хар салхинд сүйдэж хүнд хэцүү байхад “Хү” хамтлагийн хамт олон бидэнд тусламжийн гараа сунгасан. Тус хамтлагийн сайхан сэтгэлтэй хоёр гишүүнээс тусламж хүлээн авсандаа маш их баяртай байна.

Дэлхийн хүмүүсийн бие биенээ гэх хайрыг “Хү” хамтлагаас мэдэрлээ. Бид болон орон нутгийн найман гэр бүлийн зүгээс та нартаа Зул сарын баярын мэнд хүргэе. Бид 21 хоног цахилгаангүй байсны эцэст одоо тог, цахилгаантай болсон” гэжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу