Зэвсэгт хүчний байгууллагынхны дунд “ЦАХИМ” шатрын тэмцээн болно

568
shatar
Зэвсэгт хүчний байгууллагынхны дунд "ЦАХИМ" шатрын тэмцээн болно

Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан “Алдар” спорт хорооноос төрийн цэргийн байгууллагын генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчдын дунд шатрын тэмцээн зохион байгуулахаар болжээ.

Шатрын спортыг цэргийн алба хаагчдын дунд болон олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, шатрын спортоор дамжуулан хамт олны найрсаг нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой уг тэмцээнийг цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар явуулах юм байна.

~Зэвсэгт хүчний байгууллагынхны дунд “ЦАХИМ” шатрын тэмцээн болно~

Тэмцээнд оролцохыг хүссэн алба хаагчид энэ сарын 18-ны дотор бүртгүүлж, дэлгэрэнгүй мэдээллийг 99270531, 88898777 утсаар лавлах боломжтой аж.

Цаашдаа жил бүр уламжлал болгон “Алдар” спорт хорооны нэрэмжит болгон зохион байгуулж, оюуны спортоор хичээллэх алба хаагчдын хүрээг нэмэгдүүлэхээр зорьжээ.

Түүнчлэн дээрх тэмцээний Ерөнхий шүүгчээр Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер, ахмад Б.Мөнгөнтуул ажиллах юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу