Их Британы жүдочид Тивийн аваргад оролцохгүй

444
judo-british
Их Британы жүдочид Тивийн аваргад оролцохгүй

Энэ сарын 16-18ны өдрүүдэд Португалын Лиссабонд жүдо бөхийн Европийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдоно.

Үүнд нийтдээ 40 гаруй орны тамирчид оролцох бөгөөд тэмцээн нь олимпийн эрхийн оноо олгох тул тивийн шилдгүүд гурав хоногийн турш хүч чадал, ухаанаа уралдуулан өрсөлдөнө.

Уг тэмцээнд чансааны 700 оноо, мөнгөн медаль хүртэхэд 490 оноо, хүрэл медаль хүртэхэд 350 оноог тус тус авах юм.

~Харамсалтай нь тивийн аваргад Их Британийн жүдочидгүй явагдах боллоо~

Учир нь Антальягийн гранд слам тэмцээний дараа Португалд очин, хамтарсан бэлтгэлээ хийж байсан Их Британийн жүдочдоос хэд хэдэн тамирчдаас Коронавирусийн халдвар илэрсэн байна.

Цар тахлын үеийн журам ёсоор тус шигшээ баг тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй боллоо.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу