Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

1157
bat-olzii-hartsaga
Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөх барилдаан өнгөрсөн бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болж, Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв.

Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат Улсын харцага Д.Анар, Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат Улсын начин Ч.Хөхчирэнгэр шалгарсан юм.

Барилдааны түрүү бөх улсын харцага Б.Бат-Өлзий найм, үзүүрлэсэн арслан П.Бүрэнтөгс тав, их шөвөгт үлдсэн харцага Д.Анар, начин Ч.Хөхчирэнгэр нар тус бүр хоёр сая төгрөгийн бай шагнал гардав.

Хүчит бөхийн барилдааныг Ардчилсан нам, МҮБХ-той хамтран зохион байгуулсан бөгөөд АН-ын дарга С.Эрдэнэ, Дэд дарга Р.Амаржаргал, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар уг шагналыг гардуулав.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу