ТУРК. Үндэсний шигшээ баг ээлжит нөхөрсөг тоглолтоо хийв

625
holbombog-shigshee-bag-toglolt-02
Үндэсний шигшээ баг ээлжит нөхөрсөг тоглолтоо хийжээ

Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Үндэсний шигшээ баг Турк улсын Анталия хотноо “Катар-2022” ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны бэлтгэлээ үргэлжлүүлж байна.

Тус улсад манай шигшээ баг 4 удаагийн нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөсөн юм байна. Энэ төлөвлөгөөний дагуу Украин улсын “ЛНЗ Лебедин” багтай өчигдөр нөхөрсөг тоглолт хийжээ.

Монголын баг тамирчдын бие бялдар нь өдрөөс өдөрт чангарч, бэлтгэл нь жигдэрч байгаа бөгөөд энэ удаагийн тоглолтод 2:0-ээр хожигдлоо. Энэ сарын 14-ний өдөр Унгарын дэд лигт тоглож ялалт байгуулсан Ганболдын Ганбаяр өнгөрсөн шөнө Анталия хотод газардсан ч энэ тоглолтод цөөн минутыг талбай дээр өнгөрүүлжээ.

Үндэсний шигшээ баг урьдчилсан шатны тоглолтоо 3 дугаар сарын 25-ны өдөр Тажикистан улстай тоглохоос өмнө энэ сарын 20-ны өдөр сүүлийн нөхөрсөг тоглолтоо хийх юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу