ХЯТАД: Монголын иргэншилтэй болсон Моллаей Саеид дэвжээнд ХҮЧ үзнэ

879
Mollei
Монголын иргэншилтэй болсон Моллаей Саеид дэвжээнд ХҮЧ үзнэ

БНХАУ-д үргэлжилж буй “World masters” тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр /2019-12-13/ Монголын иргэн болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Моллаей Саеид хүч үзнэ.

~Монголын иргэншилтэй болсон Моллаей Саеид дэвжээнд ХҮЧ үзнэ~

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 73 кг-д гавьяат тамирчин Г.Одбаяр, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар, 81 кг-д Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч О.Ууганбаатар, ОУХМ Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг нар зодоглоно.

Тус тэмцээнд 66 орны 453 бөх барилдаж байгаа бол манй улсаас 21 тамирчин өрсөлдөж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу