Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууганы гэр бүл бүл нэмж, охинтой болжээ.
Монголын спортын түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиглэн үлдээсэн эрхмийнх ийнхүү дөрөв дэх хүүхдээ өлгийдөн аваад байна.
~Э.Бадар-Ууган аварга 4 дэх хүүхдээ өлгийдөн авлаа~
Түүний гэргийг Х.Азжаргал гэдэг. Хосууд “Өөжинмед” эх, хүүхдийн эмнэлэг байгуулан, олон зуун гэр бүлд аз жаргал бэлэглэх болсныг бид мэднэ.
Шинэ хүнээ өлгийдөн авсан олимпын аваргынхаа гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөе.