2019-10-13

“Гиннесийн ном”-д Гавьяат тамирчин Э.Содномпилжээ бичигджээ.

Паралилимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Гиннесийн ном”-д бичигджээ.

Тэрбээр энэ жилийн наймдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчилсэн юм. Ингэхдээ өөрийн өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтыг гурван кг-аар ахиулсан байдаг.  Харин энэ удаа түүний амжилтыг албан ёсоор “Гиннес”-т бүртгэж авчээ.

Өмнө нь манай улсаас ой тогтоолтын спортын тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын амжилт Гиннест бүртгэгдэж байсан бол дахин нэг тамирчин маань Гиннесийн дээд амжилт тогтоолоо.

TAGS: