Амралтын өдрөөр юу хийх үү?

1192

Амралтын өдрөөр хийж болох зүйлсийн ерөнхий жагсаалт гаргалаа. Энэ өдрийг хэрхэн кайфтай болоод үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар бодож хэдэн зүйлийг жагсаав. Үнэндээ хэтэрхий энгийн зүйлс байна. Гэхдээ тогтмол хийдэг гэвэл  бас үгүй байх нь ээ. 

1. Амралтын аль нэг өдрийг сэрүүлгийн “дарамт” үгүй босох Зарим хүмүүс шиг өглөө сэрүүлэгний тусламжгүйгээр сэрчихдэг төрлийн хүн биш л дээ. Бүх өдөр сэрүүлэг минь намайг дуудаж сэрээдэг. Гэхдээ нэг өдрийг ч гэсэн сэрүүлэггүй сэрж, орондоо дураараа хөрвөөж, дуртай цагтаа босмоор байна. Орой босохоор хамаг цаг ингээд л дуусчихаж байгаа юм шиг санагддаг ч нэг өдрийг ч гэсэн яагаад тааваараа босож, сэрүүлэггүй угтаж болохгүй гэж, тийм ээ

  1. Электрон хэрэгсэл, ухаалаг утсыг энэ өдөр “мартах” Хүссэн хүсээгүй ажил амьдралын шаардлагаар лаптоп болон интернэтийг маш ихээр хэрэглэж байна. Бүр маш ихээр. Ядаж нэг өдрийг ч гэсэн эдгээрийг огт ашиглахгүй өнгөрөөе.
  2. 14 хоногт нэг удаа ууланд гарч, дугуй унах – “Чи спортоос дэндүү хол хүн юм” гэж найз минь надад хэлсэн юм. Би хоёр гараа, хоёр хөлтэйгөө зэрэг өргөөд хүлээн зөвшөөрч байна. Мэдээж, ийм л байхгүй юмсан гэж боддог л доо. Бодохоос цаашгүй байхгүй  л байхсан тиймээ. Тэгэхээр дугуй унах, ууланд авирах зэрэг зүйлсийг амьдралдаа хэвшил болгохыг хүсэж байна аа. Бас хааяа заал авч сагс, воллибол тоглож, өглөө эртлэн босож гүйе. 
  3. Музей, галерэй, түүх дурсгалын газраар аялах. Зүгээр нэг үзээд өнгөрөх биш тэмдэглэл хөтлөөд, нийтлэл бичээд явахыг хүсэж байна. Амралт болоод зогсохгүй, шинэ мэдлэг бас дурсамжийг бүтээх боломжийг надад бас бидэнд өгнө.
  4. Эвентэд очих Сүүлийн үед Циберблатын арга хэмжээнүүд газар авч байна аа бүр. Интерномын номын уулзалтууд бас шил дараалан зохион байгуулагдаж байна, хүмүүс амралтын өдрүүдэд ууланд авирч,, үнэ боломжийн кино үзвэрүүд гарсаар байна, гарын доорх материалаар бүтээгдэхүүн хийх сургалтууд болж байна, TedX-ийн мундаг илтгэлүүд тавигдсаар байна. Энэ бүхний эцэст би яаж ажил гэрийн хооронд зүгээр л яваад чадаж байна аа. Амралтын аль нэг өдрийг заавал нэг гоё үйл явдалд очиж, олон дунд орж, дэлхийтэй биш юм аа гэхэд Монголынхоо залуучуудтай хөл нийлүүлэх алхая. 
  5. Амттан хийх – Гэрийнхэндээ зориулж амттан хийж байх. Долоо хоногт хамгийн багадаа нэг удаа шинэ жор турших. Хагас сайн өдрийг блогтоо жор оруулах өдөр болгож байна.
  6. Хөөрхөн, гоё, бүтээлч, урам зориг өгөх бичлэгүүд үзэх -Энэ ертөнцөөр дүүрэн урам зориг хөглөх бичлэгүүд байна аа нээрээ. Амралтын өдрөөр үзэж ирэх долоо хоногийн эрч хүчээ нөхөе. 
  7. Ном унших Мэдээж, энэ бол миний амралтын өдрийн салшгүй нэг хэсэг. Завгүй гэх шалтгааныг энэ өдөр хүлээж авахгүй. Мөн номын тэмдэглэлээ амралтын өдрөөр идэвхитэй хөтөлж байна аа.
  8. Кино үзэх – Заавал үзэх.  Би ер нь телевиз гэдэг зүйлээс хол. Их сонин. Кино үзэхэд зарцуулах цаг их бага. Гэхдээ үүнийг заавал хийхийг хүсдэг. Учир нь сайн бичсэн номыг уншиж, сайн хиисэн киног үзэх байх хэрэгтэй гэж боддог л доо. Иймээс амралтын өдрөөрөө кино үзэж, түүндээ тэмдэглэл, ойлгосон зүйлсээ бичиж байх болно. Мөн subtitle-тэй киног ч мартаж болохгүй. Бас артхаус төрлийн кино үзэж үзэгчийн түвшингээ ахиулах.
  9. Өөртөө шинэ газар нээх Гэдэг нь өмнө сууж байгаагүй гоё тохижилт, уур амьсгалтай кофешоп, хоолны газар, цэцэрлэгт хүрээлэн гудамж талбай гээд очиж үзээгүй газруудаараа очиж нүдээ нээх. Мөн өөрт сонирхолтой гэж үзсэн парти, бүжгийн эвентэнд очиж болох л юм. 
  10. Сайн үйл хийх – Амралтын өдрөөр хийгддэг сайн зүйлсийн аян, сайн дурын ажилд гар бие оролцож, нийгмийнхээ өмнө хүлээсэн хариуцлага биелүүлэх
  11. Шинэ хоббитой болох – Түүндээ цаг гаргах. Жишээлбэл би хувцас оёх их дуртай. Шүрээр юм хэлхэж, нэмхэлийн утсаар юм оёж, гарын доорх материалаар бүтээгдэхүүн хийж үзэх юмсан гэж бодоод л яваад байгаа. Саван, ванны бөмбөлөг, кофетой скраб зэргийг хийсэн ч болох юм байна. Аль нэг өдрийг эдгээрийг суралцахад зарцуулна аа. 
  12. Мэдээ үзэх Мэдээ сонсох нь маш их ашигтай зүйл гэдгийг би мэддэг ч бас л хэрэгжүүлэх нь ховор. Цаг зав минь нэг л таарч өгдөггүй юм. Бас аавтай, дүү нартай зурагт булаацалдах хэрэг гарна. Гэхдээ мэдээ үзэж цаг үетэйгөө хөл нийлүүлэх боломжийг амралтын өдөр гэлгүй ажлын өдрүүдээр ч алдаж болохгүй. Фейсбүүк, сайтуудаас биш зурагтын мэдээнээс мэдээлэл авна. Мөн сонирхолтой хөрөг нэвтрүүлэг, телезийн ярилцлага зэргийг үзэж нүдээ баясгаж, чихээ мялааж, тархиа цэнэглэх хэрэгтэй шүү, хонгор минь.

За ингээд миний гэлтгүй хүн бүрийн амралтын өдөр биеийн болоод сэтгэл санааны хувьд тааламжтай, үр бүтээлтэй өнгөрдөг байгаасай. Зарим өдөр юу ч хийхгүй амьдралын урсгалыг сонсож өнгөрөөх нь гоё байдаг үе ч бий л дээ. Гэхдээ дуртай зүйлээ хийх нь бүр илүү гоё оо.  Маргаашийг тэсэн ядан хүлээж байна. Их гоё өдөр шүү дээ. 

01b5426611231f5e979fd09b476ea87f

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу