FIBA-ноос Монголын сагсчдыг “бахархам тоглолт” үзүүлсэн гэж онцоллоо

1176
sagsan-bombog
FIBA-ноос Монголын сагсчдыг "бахархам тоглолт" үзүүлсэн гэж онцоллоо

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу (FIBA)-ноос 2019 онд 3х3 төрөлд өндөр амжилт гаргасан шилдгүүдийг жагсаасан байна.

Тус холбооны мэдэгдэлд “Монгол Улсын тамирчид сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ийн үеэр спорт сонирхогчдод бахархам тоглолт харуулсан” гэж онцолжээ.

Манай эрэгтэйчүүдийн шигшээ баг Литва болон БНСУ-ын багийг ардаа орхисон бол эмэгтэйчүүд ХБНГУ болон Угандагийн сагсчдыг ур чадвар, техникээр илүүрхэн хожсон билээ. Энэ талаар тус холбоо “Чингис хааны удамт Монголчуудын үзүүлсэн тоглолт хамгийн гайхамшигтай нь байв” хэмээжээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улсын эмэгтэй баг тамирчид сагсан бөмбөгийн 3х3 төрөлд “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох эрхээ авсан.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу