Америкийн зохион бүтээгч Доминик Уилкоксийн бүтээлүүд

907

Америкийн зохион бүтээгч Доминик Уилкокс нэгэн сонирхолтой нүдний шилийг бүтээжээ. Тэрээр найзуудынхаа дунд намхан, олон хүнтэй газраар явах, тоглолт үзэх гэх мэт үеүүдэд намхан нуруунаасаа болоод үзэгдэх орчин нь хязгаарлагддаг хүмүүст зориулж нэгэн шийдлийг олсон нь энэ аж.

Тэрээр энэ асуудлыг шийдэхээр тухайн хүний өндөр дээр 30.5 см өндрийг нэмж орчныг харах перископ (яндан дуран шиг) нүдний шилийг зохион бүтээжээ.

Доминик энэ талаар хэлэхдээ “Лондонд энэ тавдугаар сард болсон Microsoft Surface үзэсгэлэнгийн үеэр бидний өдөр тутам тулгардаг асуудлыг энгийн сонирхолтой аргаар шийдэхээр өөрийгөө сорьсон юм. Түүнээс хэдэн долоо хоногийн өмнө нэгэн хамтлагийн тоглолтын үеэр намхан бүсгүй хэдий тайзанд маш ойрхон зогсож байсан ч өндөр хүмүүсээр халхлагдан тоглолтын үйл явцыг харж чадахгүй байгааг анзаарч “Үүнийг шийдсэн ямар зүйл хийж болох билээ” гэх бодлыг надад анх төрүүлсэн юм. Мөн олон нийтийн газар кино үзэх гэхээр том биетэй хүн урд суух их хэцүү байдаг шүү дээ” гэжээ.

Зохион бүтээгч Доминик Уилкокc

Зохион бүтээгч залуу нүдний шилээ эцсийн байдлаар хийх гэж нийт таван удаа оролдсон гэнэ. “Шинийг бүтээх миний үйл явц эхлээд бодно, дараагаар нь тестэлнэ, бүтэлгүйтнэ, дахиад бодно, дахиан тестэлнэ гэх мэтээр үргэлжилдэг” гэжээ.

Тэрээр энэхүү шилнээс гадна олон сонирхолтой зүйлийг зохион бүтээжээ.

Чиглэл заадаг хүрэм


GPS-тэй гутал


Цас мөсөн дээр хальтардаггүй улавч

Өлссөн гэдэсний ‘чанга яригч’

Хотын дуу чимээг сонсох төхөөрөмж

Эх сурвалж: Mashable

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу