Дэлхийн хамгийн аюултай вирусыг $1.2 саяар заржээ.

843

Хүн төрөлхтөнд хамгийн их аюул учруулж байсан компьютерын зургаан вирусыг суулгасан зөөврийн компьютерыг онлайн дуудлага худалдаагаар зарахад $1.2 саяын үнэ хүрсэн байна.
Samsung NC10 зөөврийн компьютерт суулгасан эдгээр вируснууд нийлээд $95 тэрбум орчмын хохирол учруулж байжээ. Вирусээр дүүрсэн компьютерыг урлагийн бүтээлд тооцож “Persistence of Chaos” хэмээн нэрлэсэн байна.


Уран бүтээлч Гуо О Дон үүнийгээ кибер аюул заналыг физик хэлбэрт дүрсэлсэн орчин үеийн урлагийн бүтээл гэж үзэж байгаа юм.
Кибер аюулгүй байдлын “Deep Instinct” компани “Persistence of Chaos” бүтээлийг түүнд захиалж, хийлгэсэн юм байна.
Компьютерт WannaCry, BlackEnergy, ILOVEYOU, MyDoom, SoBig, DarkTequila вируснуудыг суулгажээ. WannaCry нь дэлхийн 150 орчим улсын 200,000 гаруй компьютерт тарж, $4 тэрбум орчмын хохирол учруулсан байдаг. BlackEnergy нь Украины эрчим хүчний сүлжээг унагаж байсан вирус юм.
Хэрвээ уг компьютерыг сүлжээнд холбох, USB диск залгах бол вирус тарах аюултай тул дангаар хадгалах ёстой гэнэ. Үүнийг урлагийн бүтээл, түүхийн баримт болгон хадгалах, эсвэл судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглаж болох гэнэ. Гуо О Дон цаашид ийм хэлбэрийн бүтээл хэд хэдийг туурвихаар ажиллаж байгаагаа мэдээлжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу