Монголын хууль зүйн салбар дараагийн түвшинд шилжиж байна

813

Хувийн хэвшил болон төрийн байгууллагуудын төлөөллүүдийг хамруулсан “Дижитал үйлчилгээ ба автоматжуулалт” арга хэмжээ зохион байгуулагдав. МУИС-ын шинэ номын сангийн 5-р давхарт болсон уг арга хэмжээний зорилго нь хууль зүй болон технологийн салбарын тоглогчдыг нэгэн дор цуглуулах байсан билээ. Арга хэмжээний гол хэсэг болох хэлэлцүүлэгт:

  • “Zaya & Zoloo” хуулийн фирмийн захирал Батзаяа
  • “Anduud Lab” гүйцэтгэх захирал Эрхэмбаатар
  • “Insurmn” үүсгэн байгуулагч Батхуяг
  • “Bold consulting & partners” үүсгэн байгуулагч Болдбаатар гэсэн зочид оролцож, “технологи болон технологийн бүтээгдэхүүн” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд сонирхолтой яриаг өрнүүлсэн юм.

Хэлэлцүүлэг дээр дурдагдсан онцлох санаануудаас:

  • Технологийн компаниуд хоорондоо өрсөлдөхийг бус хамтрахыг хичээвэл боломж их бий
  • Монголын технологийн хөгжил Ази тивдээ хоцрогдоогүй. Бид технологийн дэвшлийг ашиглахгүй байгаа болохоос биш мэдлэг, чадварын хувьд бол бусад орнуудтай өрсөлдөхүйц түвшинд явж байна.
  • Технологи бол хурдасгуур багаж. Бидний хувьд багажаа хангалттай хөгжүүлсэн, одоо ашиглаж сурах хэрэгтэй байна.
  • Зүүн өмнөд Ази бол Монголчуудын хувь хамгийн тохиромжтой зах зээлүүдийн нэг.
  • Одоо ашигт суурилсан биш боломжид суурилсан бизнесийг хийх хэрэгтэй..

Түүнчлэн, арга хэмжээний үеэр Монголын хамгийн анхны хиймэл оюун ухаанд суурилсан хууль зүйн платформ болох iLaw.mn-ы танилцуулга хийгдэв. Уг платформ нь хувь хүн болон албан байгууллагуудад хууль зүйн бүх төрлийн үйлчилгээг интернетээр цаг алдалгүй, хямд үнээр авах боломжийг олгож байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээг авдаг байсан уламжлалт арга зам өөрчлөгдөж, Монголын хууль зүйн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж байна.

iLaw.mn ирэх 6-р сард албан ёсоор нээгдэх бөгөөд эхний ээлжинд хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг аудио, текст, видео хэлбэрээр авах, төрөл бүрийн бичиг баримтын загварыг татан авч ашиглах, хуульч өмгөөлөгчид боловсруулах хүсэлт өгөх, хуульчтай шууд видео дуудлага хийн зөвлөгөө авах, шүүх, нотариат зэрэг хэрэгцээт газруудын мэдээлэл болон байршлыг нэг дороос харах гэх мэт боломжтой. Цаашид уг платформын хөгжүүлэлт тасралтгүй хийгдэж илүү олон боломжууд нэмэгдэх юм.

Ilaw.mn платформд нэгдэн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх сонирхолтой өмгөөлөгч, хуульч нарыг 2019.05.30-6.18-ын хооронд бүртгэж авах юм байна.

Платформын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор орон авж болно.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу