more

Social Media

Сайд Ё.Баатарбилэг Ерөнхийлөгчийн захидлыг гардуулав

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцох үеэрээ ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Одри Азулэй болон Ерөнхий захирлын орлогч, ноён Шин Цюй нартай уулзав. Уулзалтаар 2020 онд Хархорум хот байгуулагдсны 800 жилийн ойг ЮНЕСКО-гийн оролцоотой зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын залуучуудын …

Baatarbileg-said-zahidal

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцох үеэрээ ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Одри Азулэй болон Ерөнхий захирлын орлогч, ноён Шин Цюй нартай уулзав.

Уулзалтаар 2020 онд Хархорум хот байгуулагдсны 800 жилийн ойг ЮНЕСКО-гийн оролцоотой зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын залуучуудын “Ногоон наадам”-ыг зохион байгуулах санаачилгыг Монгол Улс гаргаж байгааг дуулгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг гардуулан өгөв.

Мөн ЮНЕСКО-гийн Соёлын секторын холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт хийж, Европын Холбооны санхүүжилтээр 1.5 жил хэрэгжих техникийн туслалцааны төсөлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг гаргалаа. Уг төсөл нь соёлын салбарын бодлогыг тодорхойлох, үр дүнд хүргэх хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулах талаар хөгжиж буй орнуудад техникийн туслалцаа үзүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: БСШУСЯ

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн