С.ЭРДЭНИЙГ АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮНЭЭС 8 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ХАСАХ ШИЙДВЭР ГАРЛАА

590

Үндсэн дүрмийн хорооны 2021 оны 01-р сарын 08-ны өдрийн хурлаар Ардчилсан намын гишүүн Л.Баттүвшингээс ирсэн өргөдлийг хянан хэлэлцээд ҮБХ-ны гишүүн С.Эрдэнийг Үндсэн дүрмийн 3.9.1.10 болон 3.9.1.15 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцохыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд даалгасан байна.

Үндсэн дүрмийн хорооны уг тогтоолын дагуу 2021 оны 01-р сарын 29-ны өдөр Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарган Үндсэн дүрэм зөрчсөн С.Эрдэнийг намын гишүүнээс 8 жилийн хугацаагаар хасав.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу