Ерөнхий сайдын зүгээс төрийн золголт, аймаг нутгаараа золголт хийдэгийг цуцлах саналыг гаргаж, Улсын Онцгой комисст хүргүүлсэн байна. Одоогоор Улсын Онцгой комисс хуралдаагүй байгаа юм. Хуралдсан нөхцөлд энэ асуудлаар шийдвэр гаргах аж.
БНХАУ-ын Уханьд анх илэрч, дэлхийн олон оронд тархаад буй коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар 170 хүн нас барсан.
Хэдийгээр Монгол Улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдээгүй ч цагаан сарын үеэр халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг мөн хориглоод байгаа билээ.
эх сурвалж: news.mn