Төрийн тэргүүн Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилна.
Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.
Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
~Төрийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилна~
Ерөнхийлөгч Х.Баттулга болон дагалдан явах багийнхан коронавирусийн халдварын голомтод очиж буй учир ирсэн даруйдаа ном журмын дагуу тусгаарлагдана. Улсын онцгой комиссын шийдвэрийг мөрдөж ажиллана хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.